СИНГАПУР МАЛАЙЗ ХОСОЛСОН АЯЛАЛ
Бүгд Найрамдах Сингапур улс нь далайн зүүн өмнөд Азийн бүрэн эрхт арлын хот юм. Сингапур улсын газар нутаг нь нэг гол арал, 63 дагуул арлуудаас бүрддэг. Хүн амын нягтралаар дэлхийд хоёрдугаарт ордог бөгөөд нийт 5,5 сая. Түүнээс 75.9 хувь нь хятад, 15 хувь нь малайз, 7.5 хувь нь энэтхэг үндэстнээс тус тус бүрддэг. Сингапур улс нь дэлхийн хамгийн хурдан интернэттэй, хамгийн өндөр дундаж наслалттай (дунджаар 83.8 жил) гэх мэт амжилтуудаараа дэлхийд тэргүүлэх улсуудын тоонд эрэмбэлэгддэг.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө 09:30 цагт нисэх тул 2 цагийн өмнө буюу 7:30 цагт ирсэн байна. Бүртгэлээ хийлгээд Сингапур улс руу нисээд 16:55 цагт газардана. Зочид буудалдаа ирээд амарна.
Өглөөний цайгаа уугаад: 10:00 цагт загасан биетэй арслангийн толгойтой алдарт хөшөө болох Merlion хөшөөг үзнэ Sky Deck буюу Марина сандс барилгын 57 давхраас Сингапур хотыг тольдох болно. Энэхүү газар дэлгүүр хэсэж, казино орж үзэх боломжтой China town – Хятад хороолол орж үзэн Буддагийн шүд хэмээх сүмтэй танилцана Сингапур улсын Changi Airport дахь дэлхий дээрх хамгийн өндөрөөс урсдаг Jewel хүрхрээг үзнэ Хүний гараар бүтээсэн гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн болох Gardens by the bay үзэж оройн Спектра гэрэл лазер хосолсон шоуг үзэх болно. Орой буудалдаа очиж чөлөөтэй өнгөрүүлнэ.
Өглөөний цайгаа уугаад энэ өдөр 16:00 цагаас хөтөлбөр эхлэх тул тус цаг хүртэл өдрийг чөлөөтэй өнгөрүүлэх болно. 16:00 цагаас бид Ази тивийн гайхалтай далайн эргийн арлуудын нэг болох Сэнтоза арал дээр оройг өнгөрүүлэх болно. Тус арлаас гараад Clarke Quay орж Сингапурын үндэсний завиар 40 минутын турш Сингапур голын эргээр аялах болно. Орой буудалдаа ирж чөлөөтэй өнгөрүүлэх болно.
Энэ өдөр Сингапур хотоос Малайз улс руу олон улсын 45 хүний суудалтай автобусаар 5 цаг гаруй Гэнтинг Хайланд руу явна. Гэнтинг Хайландад ирээд кабл караар яван өндөр дээрээс үзэсгэлэнт байгалийг тольдох болно. Орой зочид буудалдаа ирж check in хийгээд оройг чөлөөтэй өнгөрүүлэх болно
Энэ өдөр Дэлхийн хамгийн олон өрөөтэй зочид буудал болох Малайз улсын хамгийн том мега төсөлтэй танилцан Кабль караар далайн түвшинөөс дээш 1800 метрийн өндөрт очино. Тухайн газар парк, шоппинг, казино гэх мэт маш олон зугаа цэнгэлийн төвүүд байх ба энд аялагчид маань өөрсдөө зардал гарган өдөрийн 16цаг хүртэл чөлөөт байх болно. Түүний дараа маш том Outlet shopping mall оор хэсэн тус өдөр өнгөрнө
Энэ өдөр бид: Бату агуй үзэх Хааны ордоны өмнө дурсгалын зураг татуулах 2 ихэр цамхаг үзэх KL tower ийн өмнө очин дэлхийн 2дох өндөр байшин болох Merdeka118тай зураг даруулах Алдарт Bukit Bintang гудамжаар явах гудамжны хоол сонирхон хөлний массаж ч хийлгэх боломжтой
Өглөөний цайгаа уугаад та энэ өдрийн өөрийн хүслээр чөлөөтэй өнгөрүүлэх болно.
Өглөөний цайгаа уугаад онгоцны буудал руу явж 19:25 цагт Улаанбаатар хотын зүг ниссэнээр бидний дурсамжтай гайхалтай аялал өндөрлөх болно.
хөтөлбөрт багтсан
- Улаанбаатар – Фукуок – Сайгон - Улаанбаатар нислэгийн тийз
- Зочид буудлын стандарт твин өрөө /1өрөөнд 2том хүн орно, хүүхэд оргүй/
- Зочид буудлын буффет өглөөний цай
- Хөтөлбөр тусгагдсан өдөр болон оройн хоол
- Хөтөлбөрт тусгагдсан үзвэр үйлчилгээний тасалбар
- Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгал








