"Даниста Номадс ТУР" ХХК нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт тэргүүлэх байр суурь эзэлсэн, 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй үндэсний компани юм. Бид эх орныхоо үзэсгэлэнт байгаль, өвөрмөц соёл, уламжлалт өвийг гадаадын жуулчдад сурталчилж, Монгол орныг дэлхийд таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. 2025 онд бид олон улсын чиглэлд дотоодын аялагчдаа аялуулах зорилгоор салбар компани болох "Оргил Травэл" ХХК-ийг байгуулсан бөгөөд энэхүү компани нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг чанартай, найдвартай, хариуцлагатай, өндөр түвшинд хүргэн ажиллаж байна. "Оргил Травэл" ХХК нь аялал жуулчлалын салбарын олон жилийн туршлага, мэргэжлийн чадвар, салбарын шилдэг туршлагыг нэгтгэсэн үндэсний тэргүүлэгч компани юм. Бид хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьж, аюулгүй, ая тухтай, сэтгэлд үлдэх аяллыг санал болгодог.
