Нислэг 17:30 цагт хөөрөх тул аялагчид маань 15:55 цагт Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд цугларна. Нислэгийн хугацаа нийт 2 цаг 30 минут бөгөөд оройн 22:15 цагт Бээжингийн онгоцны буудалд газардана. Хөтөч тосч авч, зочид буудалдаа очин амрах болно.
Өглөөний цайны дараа 11:14 цагт буудлын өрөөг хүлээлгэн өгч, Жанжиажиэ хот руу явах унтлагын вагонтой галт тэргэнд сууна. Энэ өдөр галт тэргэнд зорчих хугацаандаа хэрэглэх аяны хүнсээ аялагчид өөрсдөө бэлтгэн авч явна.
Өглөө цайны дараа тэнгэрийн хаалгын аялалдаа гарах болно. Тэнгэрийн хаалга нь дэлхийн хамгийн өндөрт орших далайн түвшнээс дээш 1300 метр, 131,5 метрийн өндөртэй, 60 метр гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эрт үеэсээ Хятадын хаадууд энэхүү агуйг диваажинд хүрэх гарц гэж шүтэж ирэн “Тэнгэрийн хаалга” гэж нэрлэсэн. Дтд-ээс 1518 метр өндөрт орших, 7455 м урттай дэлхийн хамгийн урт агаарын дүүжин замаар газраас дээш 1279 м өндөрт өгсөхдөө байгалийн гайхалтай үзэсгэлэнт төгс байдлыг харж тэнгэрийн хаалга” уулын оргилд гарч /Хаданд бэхэлсэн шилэн зам/ аар алхан эр зоригоо шалгаж, ер бусын сонин мэдрэмжийг мэдрэхийн сацуу таван уулын 99 нугачаа /гайхалтай өвөрмөц замыг/ дээрээс нь тольдон харах боломжтой газар юм.
"Аватар" киноны Пандора гарагийн уран зөгнөлт ертөнцийг санагдуулам, “жаахан л хөдөлбөл уначихуй” гэмээр өндрөөс өндөр уул хад, ногоон ургамалтай өвөрмөц газар юм. Энэхүү хүрээлэн нь хэдэн зуун метрийн өндрийг нуруудан сүндэрлэх өвөрмөц хэлбэрийн чулуун багана, нугачаа, эртний мод, төрөл бүрийн амьтдын баялаг экосистемтэй. Мөн төрөл бүрийн усны ундарга, хад, агуй бүхий байгалийн өвөрмөц тогтоцтой энэ бүс нутаг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн билээ.
Хүрээлэнгийн хамгийн алдартай хэсгүүдэд “Тяньмэнь уул”, “Тяньцзи уул”, “Шаньгүний хаалга” зэрэг байгалийн гайхамшгууд багтдаг бөгөөд эдгээр нь Жанжиажиэгийн сүрлэг байдлыг илтгэнэ.
Өглөөний цайгаа уугаад Гранд Канеонд байрлах дэлхийн хамгийн өндөр шилэн гүүрээр аялна. Өдрийн хоол аялагчид өөрсдөө хүссэн хоолоо авч иднэ. Өндөр уулын оройгоос шууд буух “ZIP LANE” хөтөлбөрт хамрагдана (85кг боломжтой ). Хадан Хавцалын дундуур усан Завьтай аялал хийх болно. Хамгаалтын хэрэгсэлтэй 375м ээс эгц доошоо үсрэх “Bungee Jump нэмэлт төлбөртэй” боломжтой. Анхаарах: Шилэн гүүрээр аялахад гадаад пасспортны эх хувь шаардлагатай тул та биедээ авч явахыг анхаарна уу. Хүчтэй салхитай болон аадар бороотой үед тус гүүр нь аюулгүй байдлын улмаас гарах боломжгүйг анхаарна уу
Өглөөний цайны дараа 12:00 цагт буудлаа хүлээлгэж өгөөд Бээжин орох унтлагын вагонд сууна. Энэ өдөр галт тэргэнд идэх аяны хүнсээ аялагчид өөрсдөө бэлтгэн авч явна.
Өглөөний цайгаа уугаад ачаагаа аваад буудлаа хүлээлгэж өгөөд Universal studio руу явна. Өдрийг тоглож наадан, зугаатай өнгөрүүлээд орой нисэх буудал руу явж 23:15 цагаас Улаанбаатар хотын зүг ниссэнээр бидний дурсамжтай аялал өндөрлөнө.








