БАЛИ АРЛЫН АЯЛАЛ

8 Days

БАЛИ АРЛЫН АЯЛАЛ

Индонезийн хамгийн алдартай арал болох Бали нь Жава арлын баруун талд Бага Сунда арлуудад байрладаг. Үзэсгэлэнт будааны дэнж, анхилуун үнэртэй хоол, гайхалтай наран шарлагын газар, соёл, уламжлалаараа дэлхийд алдартай. Эртний сүм хийдүүд, үзэсгэлэнт далайн эрэг, дэлхийн хамгийн шилдэг шүрэн хад, хүрхрээ, амралт зугаалгын газруудаараа жуулчдыг ихээр татдаг гайхалтай арал юм. Балигийн соёл нь Хинду шашинд гүн гүнзгий үндэслэсэн бөгөөд та арал даяар олон тооны сүм хийд, шашны ёслолуудыг олж үзэх боломжтой. Та аялах хугацаандаа уламжлалт хөгжим, бүжиг, урлаг, мөн модон сийлбэр, уран зураг зэргийг үзэж болно. Албан ёсны хэл нь Индонез хэл боловч Баличууд ихэвчлэн нутгийн хэл болох Бали хэлээр ярьдаг. Аялал жуулчлал ихээр хөгжсөн бүсийн ихэнх иргэд англи хэлээр ярьдаг.

Өдөр 1 :

Өдөр 2 :
Балигийн хамгийн том усан гулгуур

Өглөөний цайгаа уугаад энэ өдрийг Бали арлын хамгийн алдартай Asia’s Leading Water Park шагналаар шагнагдсан усан парк дээр өдрийг хөгжилдөж, тоглож, амарч өнгөрүүлэх болно. Энэхүү усан парк нь бүх насныханд зориулсан нийт талбайн 50 гаруй хувь нь ногоон ургамлаар хүрээлэгдсэн Бали арлын Ногоон усан парк гэдгээрээ алдартай газар юм. Усан гулгууруудын хамгийн сонирхолтой нь 70км/ц хурдтай 5 давхар байшинтай тэнцэх өндрөөс гулгах боломжтой Балигийн хамгийн том усан гулгуур ч бий. Мөн та ногоон байгууламж дунд тайван урсгал усанд дунд хөвж амрах боломжтой. Оройн хоолоо идээд буудалдаа очин оройг чөлөөтэй өнгөрүүлнэ.

Өдөр 3 :
River Bali Club нууцлаг хүрхрээнд очиж үзэж амрах,

Энэ өдөр бид Балигийн нэгэн үзэсгэлэнтэй газрыг үзэх аялалд гарах болно. Ойн гүнд байрлах 25-30м өндөртэй ойн савлуурт гоёлын даашинзтай савлаж үзэсгэлэнт байгалийг тольдохын сацуу, нарийн нямбай тариалсан шаталсан мэт харагдах цагаан будааны талбайг үзэх болно. Үүний дараа Балид очсон аялагчдын заавал амталж үзэх алдарт лувак муурын ялагдсанаас гаргаж авдаг кофег амталж үзэх болно. Галт уулын хормойд орших Grand Puncak Sari ресторанд Балигийн үзэсгэлэнт байгальд Кинтаманы нуурыг харангаа өдрийн хоолоо зооглох болно. Байгалийн үзэсгэлэн дунд орших River Bali Club нууцлаг хүрхрээнд очиж үзэж амрах, зураг татуулах болно. Оройн хоолоо идээд амарн

Day 4 :
Тэнгэрийн хаалга

Энэ өдөр та экстрем аялал болон Nusa Penida хоёроос сонголтоо хийн аялах болно. 1.Экстрем аялалд 4 дугуйт моторт унаагаар ширэнгэн ойн дундах шавартай замаар давхих болно. Мөн уулсын дундаас урсан гарах Bali Ayung голоор 2 цаг орчим үргэлжлэх рафтинг буюу хийлсэн завиар экстрем аялал хийх болно. Энэ өдрийг Балигийн хамгийн экстрем аяллын өдөр байх боломжтой. 2. Төрөл бүрийн үзэсгэлэнт газраар баялаг, завиар зугаалах, усанд сэлэх, байгалийн сайхныг мэдрэх гэх мэт гайхамшигт аяллыг хийж болох Nusa Penida гэх аралд энэ өдрийг өнгөрүүлэх боломжтой. Арал нь сүрлэг хадан цохио, цэнхэр тунгалаг ус, далайн эргийн үзэсгэлэнт булангууд, мөн усны доорх ертөнцөөрөө алдартай. Өвөрмөц арлын хамгийн онцгой хэсэг болох нарийн хадан дээр гарч байгалийн үзэсгэлэнг тольдон харах болно.

Day 5 :
Улувату аялал

Өглөөний цайгаа уугаад 11:30 цагт буудлаа хүлээлгэж өгөөд Улувату сүм рүү аялалд гарна. Энэхүү сүм нь Бадунг мужийн баруун өмнөд хэсэгт, далай руу цухуйсан 70 метр өндөр хадан цохион дээр байрладаг сүм юм. Бали үндэстний барилгын хэв маягийг хадгалсан энэхүү ариун газар нь 11-р зуунд байгуулагдсан гэж үздэг бөгөөд Бали арлыг муу ёрын сүнснээс хамгаалдаг найман ариун сүмийн нэг гэж тооцогддог. Үүний дараа Жимбаран далайн эрэг дээр оройн хоолоо зооглох болно. Нуса Дуа дахь Merusaka буудалдаа ирээд бүртгэлээ хийлгээд оройг чөлөөтэй өнгөрүүлн

Өдөр 6 :
Чөлөөт өдөр

Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.

Өдөр 7 :
БАЛИ АРЛЫН ЧӨЛӨӨТ ӨДӨ

БАЛИ АРЛЫН ЧӨЛӨӨТ ӨДӨР

Энэ өдөр та өөрийн хүслээр өдрийг өнгөрүүлнэ. Далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.

Өдөр 8 :
БУЦАХ ӨДӨР

Өглөөний цайгаа уугаад зочид буудлаа хүлээлгэж өгөөд нисэх онгоцны буудал руу очин check in хийлгээд ниссэнээр бидний дурсамжтай Бали арлын аяллын өндөрлөх болно

You can send your enquiry via the form below.

БАЛИ АРЛЫН АЯЛАЛ
From ₮5,890,000
/ Adult