Жининь-Ордос-Хөх хотын усан парктай аялал
ининь хотоос Хөх хотоор дайран өнгөрч Ордосын чиглэлд хөдөлнө. Ордос хотод ирж Их эзэн Чингис хааны “Бунх” цогцолборт зочлохдоо онгон шүтээн бүхий 3 залгаа гэр хэлбэртэй ордонд бараалхаж идээ будаагаа өргөн, тахилгын овоог тойрч, эрчүүд хийморь лундаагаа сэргээн хар сүлдэнд мөргөнө. Үүний дараа Канбаши хоттой танилцаж орчин үеийн барилгын гайхамшиг, өвөрмөц шийдлүүдийг харах боломжтой.
1 өдөр: Улаанбаатар-Замын- Үүд
Аялагчид өдрийн 15:50 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд /вокзал/цугларч, 16:40 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн галт тэргээр Замын Үүд рүү явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Өглөө галт тэрэг Замын-Үүдэд ирнэ. Замын-Үүдээс Эрээн хот руу автобусаар хөдөлнө. Хоёр улсын хил гаалиар нэвтрээд Жининь хотын чиглэлд хөдөлнө. Жининь хотод алжаал тайлах амралтын цогцолборт амарч, кино театр, бассейн,хүүхдийн усан парк, буфет хоол зэргээр үйлчлүүлэх боломжтой.
Жининь - Ордос
Өглөөний цайны дараа Жининь хотоос Хөх хотоор дайран өнгөрч Ордосын чиглэлд хөдөлнө. Ордос хотод ирж Их эзэн Чингис хааны “Бунх” цогцолборт зочлохдоо онгон шүтээн бүхий 3 залгаа гэр хэлбэртэй ордонд бараалхаж идээ будаагаа өргөн, тахилгын овоог тойрч, эрчүүд хийморь лундаагаа сэргээн хар сүлдэнд мөргөнө. Үүний дараа Канбаши хоттой танилцаж орчин үеийн барилгын гайхамшиг, өвөрмөц шийдлүүдийг харах боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна
Өглөөний цайны дараа Хөх хотын чиглэлд хөдөлнө. Хөх хотод ирж өдрийн хоолоо зооглоод Joyous усан паркт тоглож цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Оройн хоолны дараа Хөх хотын залуусын гудамжаар зугаалж худалдаа хийх чөлөөт цагтай.
5 өдөр: Хөх хот - Эрээн
Өглөөний цайны дараа Хөх хоттой танилцах аялал хийж Алтан ханы талбайд дурсгалын зураг татуулаад Эрээн хотын чиглэлд хөдөлнө. Эрээн хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.
Энэ өдөр үдээс өмнө чөлөөт цагтай тул зах дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. 10:00 цагт зочид буудлаа хүлээлгэж өгөөд хилээр нэвтэрч Замын-Үүдэд ирж галт тэргэндээ суун Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Өглөөний 09:20 цагт Улаанбаатар өртөөнд буун БНХАУ-аар хийсэн аялалынхаа тухай сайхан дурсамжийг өвөрлөн аялалаа баяртайгаар өндөрлөнө






